Pages

Мэдээллийн технологи миний нүдээр, бас кейбоардан дээр товшсоноор маань...

Dvorak гарын байрлалд Vim засварлагчийг нийцүүлсэн нь

Асуудлууд

Mongolian keymap

Дворак байрлал дээр VIM ашиглахтай холбогдож гарсан нэг асуудал бол Монгол гарын байрлал байлаа. Вим дээр би Гацан ахын оруулсан Mongolian keymap-г ашиглах дуртай байдаг байлаа. Монгол хэл дээр багагүй хэмжээний текст шивэхээр болбол ВИМ дээр шивсэн нь хамаагүй давуу талтай байдаг байв. Тэгтэл QWERTY-дээр тохируулагдсан бүх keymap-ууд Dvorak байрлал руу шилжих үед буруу ажиллаад байв. QWERTY-г default байлгаад зөвхөн ВИМ-ийн keymap дээр "dvorak" гэж сонгоод ажилладаг юм бил үү ч гэж бодов. Гэхдээ энэ шал утгагүй санаа гэдэг нь хэнд ч илэрхий билээ. Ингээд бүүр Эмакс ашиглах талаар бодож үзэв. Тэгсэн боловч Дворак-тай холбоотой жижиг сажиг тохиргоог Эмакс дээр ч гэсэн хийдэг бололтой юм байна. Тэгэхлээр ВИМ-тэйгээ л учраа олсон нь дээр.

Алдарт "HJKL" товчлуурууд

VIM дээрх зүг чиг заадаг товчлуурууд маань энд тэндгүй тараад байршчихсан байв. "Dvorak it" гэж тохируулга олсон боловч "NERDTREE"-тэй ажиллах үед дээшээ чиг заадаг товчлуур ("t") асуудал үүсгээд байв. Энэ ер нь биш боллоо гэж бодов. Ерөөсөө энд тэндгүй тарчихсан байгаа товчлууруудтай нь эвлэрэе. Дасчихвал болох байх гэж бодов. 2 өдөр зүтгэлээ болсонгүй. Дасахгүй юм байна. Гэнэтхэн гярхай зан гялсхийж дэмий бухимдаж суухаар өглөөний сэргэг ухаанд найдахыг илүүд үзэн компьютерээсээ холдов. Тиймээ өглөөний сэргэг ухаан бүхнийг хялбархан шийдэв ;)

Шийдсэн минь

  • Гацан ахын анх VIM-д оруулсан keymap-г жаахан өөрчлөөд mongolian-dvorak гэж шинэ keymap тохируулж аваад л нэг асуудал шийдэгдэв.
  • Дворак, ВИМ хоёрыг ашигладаг архагууд ер нь яаж тохируулсан байна гэж гүүглдэж үзээд "Dvorak it" тохиргоог архаг гарууд тохируулчихсан л байдаг юм байна. Ер нь тэдний зөв байх. Үүнтэй нь эвлэрчихье. Тиймээс бусад асуудлуудыг нь шийдэх хэрэгтэй.
  • Тэгээд "NERDTREE"-гийн соорсонд нь өөрчлөлт оруулаад тэндээс нь алдаатай ажиллаад байгаа товчлуурынхаа хаягийг өөрчлөв (дараа нь бүр устгачихсан :D). "Яадаг юм". Том балаг тарьчихгүй бол хааяа ч гэсэн иймэрхүү аргаар шийдэхэд буруудах юмгүй гэж бодов. Туурвил хөгжүүлэлтийн бурхан тэнгэр гэж байдаг бол миний энэ болхи үйлдлийг өршөөтүгэй ;)
  • Бас нэг ялихгүй асуудал байсан нь Ctrl+w+зүгчиг гэсэн байнга шахуу хэрэглэдэг товчны хослол байлаа. w товчлуур маань ашиглахад төдийлөн тохиромжгүй газар байрладаг болчихсон байв. Гоё шийдэл оллоо. ,+зүгчиг гэж цонх хооронд шилждэг болгов. Сохорсон биш завшив гэдэг нь л боллоо гэж бодоод л байгаа :)

0 comments: