Pages

Мэдээллийн технологи миний нүдээр, бас кейбоардан дээр товшсоноор маань...

Blogger custom domain problem

Blogspot -ын блогийг өөрийн гэсэн домайн хаягтайгаа холбоход гардаг асуудлуудын талаар бяцхан зөвлөмж бичье гэж бодлоо. Учир нь би өөрөө энэ тал дээр жаахан асуудалтай учирж нэлээн будилсан тул хэн нэгэнд хэрэг болж магадгүй. Гэхдээ нарийн ширийн HOWTO бичихгүй.

Error: "Another blog is already hosted at this address

  1. Юун түрүүнд google-apps үйлчилгээнд тухайн домайн нэрээрээ бүртгүүлнэ.
  2. Google-Apps-ынхаа dashboard-наас Service Settings->Sites руу орно. "Web Address Mapping" гэсэн хэсэгт нь www.mydomain.com гэсэн хаяг нэмнэ. Хэрвээ энэ дээр бас алдаа зааж байвал Sites-ийнхаа үндсэн URL-г нь change хийгээд www.mydomain.com болгочихож болно.
    (Ингэхдээ хэрвээ та энэ домайн хаяг дээрээ google-sites үйлчилгээг авсан бол болгоомжтой хандана уу?)
  3. Google-Apps-ынхаа dashboard-наас Service Settings->Sites руу орно. Тэндээс эргээд өмнө нэмсэн www.mydomain.com -ынхоо URL-г устгана.

Ингэхлээр google-ын баазнаас www.mydomain.com гэсэн URL-ын мэдээлэлийг устгаж байгаа юм шиг байгаа юм. Одоо блоггерын тохиргооруугаа ороод үз. *Error: "Another blog is already hosted at this addres "* s гэсэн алдаа гарахгүй байх болно.

За бас болоогүй дахиад нэг алдаа бас гарж магадгүй юм. Надад лав гарсан. Блогоо холбочихсон хэрнээ www.mydomain.com гээд орохлээр 404 алдаа өгж байж магад.

Error 404

Үүнийг яаж шийдэх вэ гээд баахан CNAME тохиргоо энэ тэрээ нягталж хараад зүгээр болох байх гээд хүлээгээд байсан чинь янзлах арга нь нэлээн амархан юм байна лээ :)

  1. Блогийнхоо хаягийг буцаагаад myblogurl.blogspot.com болгох хэрэгтэй.
  2. Тэгээд одоо блогийнхоо хаягийг дахин www.mydomain.com болгох хэрэгтэй. Ингэнгүүт 404 алдаа өгөхөө болино.

2 comments:

Сумьяа said...

Домайн авая л гэж бодоод яваад байгаан. Энэ чинь хэрэг болох юм шиг байна.

Ган-Очир said...

Useful tips , thanks