Pages

Мэдээллийн технологи миний нүдээр, бас кейбоардан дээр товшсоноор маань...

My Firefox-Extensions

Firefox дээр олон гоё гоё add-on байдаг боловч олныг суулгавал firefox маань удаан бас санах ойд их ачаалал өгдөг болчихдог билээ. Иймээс аль болох цөөхөн нэмэлт суулгаж байхыг эрмэлздэг. Миний хэрэглэдэг галт үнэгийн нэмэгдлүүд. Доорх нэмэлтүүд бүгд Firefox 3-дээр ажилладаг болно:

NoScript

Маш эрчимтэй хөгжиж байгаа нэмэлт. Бараг долоо хоног тутамд засвар сайжруулалт хийчихсэн шинэ хувилбараа санал болгоод зогсож байдаг. javascript, java-applet, flash, iframe зэргийг хаах нээхээ өөрөө тохируулж болдог. Үүний ачаар firefox-н хамгийн том problem болох RAM-наас ихээр иддэг явдлыг багасгаж болдог. Мөн интэрнэтийн bandwich-ээ гамнах, веб сайтуудыг маш хурдан ачаалах болон хүсээгүй рекламнаас зайлсхийх боломжтой.

Flash Block

Flash зөвшөөрөлгүй ажиллахгүй болгоно. NoScript ашиглаад Flash хаачихдаг ч гэсэн noscript-ээр зөвшөөрчихсөн хуудсууддаа flash зөвшөөрөхгүй байх тохиолдол олон байдаг.

WebDeveloper Toolbar

Маш олон төрлийн боломжтой маш сайн toolbar-extension. Веб хөгжүүлдэггүй ч гэсэн хэрэглэж болно байх гэж бодож байна. Хэрэглэдэг байсан зарим extension-уудын оронд WebDeveloper ашиглаж болох юм гээд cookie-editor, measure зэрэг extenson-уудыг хэрэглэхээ больсон.

Firebug

Саяхнаас л хэрэглэж эхэлж байна. Вебийн доторх бүтчийг детальчилж, модчилж харуулдаг нь одоогийн байдлаар нэлээн таалагдаад бас ашиглагдаж байна. Ухаж үзвэл нэлээн л юм байдаг бололтой. Веб хөгжүүлэхэд бол үнэндээ хэрэгтэй эд юм.

Foxmark (aka xmarks)

Bookmark-уудаа syncronize хийгээд интэрнэтэд хадгалчихаж болно. Мөн эргээд татаад авчихаж болно.

Colorzilla

Firefox дээр харагдаж байгаа зүйлсийн өнгөний кодыг нь мэдэж болно. Мөн color-picker буюу өнгөний код гаргагчтай.

ScreenGrab

Зөвхөн browser дээр харагдаж байгаа зүйлээс screenshot хийхэд зориулагдсан. Энгийн screenshot хийгчээс давуу тал нь гэвэл дэлгэц дээр харагдахгүй байгаа вебийн хэсгийг хүртэл screenshot хийж болно. Мөн вебийг хэсэгчилж, эсвэл бүтнээр нь хадгалах юм уу түр санах ойд сануулж болдог.

SeoQuake

SEO /Search Engine Optimization/ - той холбоотой нэлээн олон хэрэгсэлүүд байдаг. SeoBar, SeoToolbar гэсэн хоёр дэд хэрэгсэл бас байдаг. Нэмж олон plugin суулгаж тоноглох боломжтой юм билээ.

DownThemAll

Олон хүн мэдэх байх. Firefox дахь download-manager. Татахын хувьд маш сайн. Гэхдээ username, password дэмждэггүй юм шиг байсан.

ImgLikeOpera

Интэрнэтийн хурд удаантай бол их хэрэгтэй эд. Зурагнуудыг хаах, хэсэгчлэн зөвшөөрөх. Урьд нь орсон сайтуудынхаа түгээмэл зургуудыг cache-нээс дуудах зэрэг боломжуудтай. Opera-гийн зураг хааж, нээдэгтэй яг адилхан. Firefox 2 дээрх хувилбар нь нэлээн хөгжчихсөн алдаа багатай байсан. Харин firefox 3 дээрх хувилбар нь шинэхэн болохоор нэлээн алдаа ихтэй байна лээ. Одоохондоо хэрэглэхээргүй болсон. Яваандаа хөгжөөд сайжирхаар нь хэрэглэж магадгүй :)

ieTab

Товчхондоо бол Internet Explorer-г firefox-н tab байдлаар нээж болдог. Windows дээрх Firefox дээр суудаг.

1 comments:

Anonymous said...

screenGrab chin laitai yum bna, bayarlalaa.