GMobile-н интэрнэт хэрэглэдэг юм л даа. Windows дээр бол бараг л асуудалгүй нэт-д холбогдчихоод байгаа юм. Харин Ubuntu болон linux дээр тохируулж чадахгүй байгаа хүмүүс бас байж магадгүй гээд оруулчихлаа. GMobile-ийн acces-box нь dial-up, wireless, modem, usb-modem энэ тэрийн аль нь юм бүү мэд. Аль алинаар нь оролдоод болохгүй байсан юм.
Ubuntu дээр интэрнэтэд холбогдох гээд чадахгүй болохоор нь санаа алдаад л эргээд Windows-оороо нэлээн удаан явлаа. Тэгээд нэг өдөр зориг ороод яадаг ч байсан өнөөдөр заавал УБУНТУгаасаа интэрнэтэд холбогдоно гээд үзэж нэлээн ноцолдсондоо. Өглөөнөөс аваад интэрнэт ухаж ухаж үдэш болохын алдад нэг юм болов оо хө. Бөөн баяр. Тэгээд л эргэлт буцалтгүй linux-чин болж байгаа юм даа. Нэг буянтай пакистан нөхөр яаж холбогдсоноо бичсэн байсныг нь Монголчлох товчлохын голоор хүргэе.
$ lsusb ======================================== Bus 005 Device 001: ID 0000:0000 Bus 003 Device 001: ID 0000:0000 Bus 004 Device 001: ID 0000:0000 Bus 002 Device 004: ID 05c6:3197 Qualcomm, Inc. CDMA Wireless Modem/Phone Bus 002 Device 001: ID 0000:0000 Bus 002 Device 001: ID 0000:0000 Bus 001 Device 001: ID 0000:0000 ========================================
Нэг иймэрхүү юм гарч ирнэ. Өөр ямар нэгэн юм USB-гээр холбосон бол өөр зүйл гарч ирнэ. Тэр нь гэхдээ хамаагүй.
$ sudo modprobe usbserial vendor=0x05c6 product=0x3197
Энд арын тэр үсэг тоонууд "Bus 002 Device 004: ID 05c6:3197 Qualcomm, Inc. CDMA Wireless Modem/Phone" байгаатай адилхан байх ёстой. Компьютэрээсээ хамаараад өөр өөр байна.</p>
$ dmesg
Энэ хэсэг байхгүй байсан ч болох юм шиг байна лээ. Гэхдээ юмыг яаж мэдэх бичиж уншуулаад модемтойгоо холбогдсон эсэхээ шалгачих.
$ sudo apt-get install wvdial
Энэ нь wdvial гэсэн програмыг суулгаж байгаа гэсэн үг нь ойлгомжтой. Энэ коммандыг ажиллуулангуут sudo password гэж асууна. Энэ нь super user-ын буюу root-ын нууц үгийг асууж байгаа юм.</p>
$ sudo wvdialconf /etc/wvdial.conf ======================================== Scanning your serial ports for a modem. Modem Port Scan<*1>: S0 S1 S2 S3 WvModem<*1>: Cannot get information for serial port. ========================================
Гэсэн эхлэлтэй бичигнүүд байх ба сүүлчээсээ өмнөх мөрөнд:
======================================== Modem configuration written to /etc/wvdial.conf. ========================================
гэж байвал комманд амжилттай биелэгдсэн гэсэн үг.
$ sudo gedit /etc/wvdial.conf</pre>
Текст засварлагчаар засвар хийнэ гэсэн үг.
======================================== [Dialer Defaults] Init1 = ATZ Init2 = ATQ0 V1 E1 S0=0 &C1 &D2 +FCLASS=0 Stupid Mode = yes ISDN = 0 Modem Type = USB Modem New PPPD = yes Phone = #777 Modem = цаанаасаа тохируулагдчихсан байна. өөрчлөх хэрэггүй. Username = таны хэрэглэгчийн нэр Password = таны нууц үг Baud = 460800 ========================================
Stupid Mode = yes гэсэн мөр зарим тохиолдолд байхгүй байж магадгүй. Минийх дээр лав байгаагүй. Үүнийг copy-paste хийгээд нэмчихээрэй.
$ sudo wvdial
Энэ коммандаар интэрнэтэд холбогдож байх болно. Terminal дээр
======================================== WvDial<*1>: WvDial: Internet dialer version 1.56 WvModem<*1>: Cannot get information for serial port. WvDial<*1>: Initializing modem. WvDial<*1>: Sending: ATZ WvDial Modem<*1>: ATZ WvDial Modem<*1>: OK WvDial<*1>: Sending: ATQ0 V1 E1 S0=0 &C1 &CD2 +FCLASS=0 WvDial Modem<*1>: ATQ0 V1 E1 S0=0 &CC1 &CD2 +FCLASS=0 WvDial Modem<*1>: OK WvDial<*1>: Modem initialized. WvDial<*1>: Sending: ATDT#777 WvDial<*1>: Waiting for carrier. WvDial Modem<*1>: ATDT#777 WvDial Modem<*1>: CONNECT WvDial<*1>: Carrier detected. Starting PPP immediately. WvDial<notice>: Starting pppd at Sun Feb 10 22:18:34 2008 WvDial<notice>: Pid of pppd: 7410 WvDial<*1>: Using interface ppp0 WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08] WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08] WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08] WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08] WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08] WvDial<*1>: local IP address **.**.**.** WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08] WvDial<*1>: remote IP address **.**.**.** WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08] WvDial<*1>: primary DNS address ***.***.***.*** WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08] WvDial<*1>: secondary DNS address ***.***.***.*** WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08] ========================================
гэсэн бичигнүүд гарч ирж байвал okay гэсэн үг. Ip болоод сүүийн хэдэн мөрөн дэхь текстүүд зөрж болно. Ингээд интэрнэтэд холбогдчихсон гэсэн үг. Энэ терминал-аа хаавал интэрнэт салгагдана гэсэн үг.
Дараа интернэтэд холбогдохдоо
$ sudo wvdial
гэсэн хамгийн сүүлийн коммандыг тэрминал дээр бичихэд л болно.

9 comments:
Монголын мэдээллийн технологийнхний форум (www.tatatunga.com) хийж байгаа билээ. Өргөжүүлэхэд минь тусална уу! dagvadorj@gmail.com
gmobile-iin internet yr ni ymar ve?
chi yag ymar torliinhiig ni hereglej bna ve?
Би хамгийн хямдхан бас удааныг нь хэрэглэж байгаа :) Хамгийн ихдээ 16-18KB хурдаар татдаг. Гэрийн нөхцөлд бол дажгүй ээ.
Давуу тал нь кабелийн утас, гэрийн утасны шугам ашиглахгүй. Нэг 300-400 хуудас зузаантай номны дайтай :) нэг аппарат л байдаг юм. Тэр нь тэгээд бас gmobile-н утасны сүлжээтэй бол хаана ч ашиглаж болдог...
Сайн байна уу? Блог чинь маш их таалагдлаа. Санамсаргүй явж байгаад орж ирчихээд, эхнээс нь авахуулаад уншиж сууна.
Би КУБУНТУ 8.10 дээр SkyC&C-гийн DSL модемоо тохируулж чадахгүй байгаа юм. User Name password нэхдэг ийм төрлийн холболтийн талаар тус болж чадахсан болов уу ?
Сайн уу.
SkyC&C pppoe төрлөөр нь холбогддог юм шиг байна.
sudo pppoeconf
гэж бичээд тохируулаад үздээ?
За өнөөдөр сууж байгаад Fedora 10 дээр чиний заавар дээр тулгуурлаж байгаад холбогдчихлоо. Одоо Ubuntu дээр үзчихвэл болж байна.
Санаандгүй тууж яваад ороод ирсэн чинь маш чухал мэдээлэл авлаа. Их баярлалаа. Нэг асуух юм байна. Үбүнтүгээс Жи-мобайлын утаснаас яаж нэтэд холбогдох вэ?
yostoi ih bayrlalaa.egchiinhee PC der ubuntu suulgatsan chin ehleed bayrlaj baisnaa odoo internet-d orj bolku bn ged tolgoi awkeed bsiin.turshaad boluul helnee.yamarch bsan tnx
oh thnks enenii zaavraar skytel-n modem-g toxiruulj bolj baina
Post a Comment